Мэдээ

АХМАДЫН 3-Н ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд, Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ахмадын дүүргийн аварга шалгаруулах “Ширээний теннис”, “Дартс”, “Даам”-ын тэмцээн 2024.04/14 - 04/19 -ний өдрүүдэд Ахмадын хороо болон дүүргийн 34-н хороотой хамтран Биеийн тамир, спортын хороонд амжилттай зохион байгуулж өндөрлөө. Тус тэмцээнд 34 хорооны 306 ахмад тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрөлдснөөс:
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭНД:
Эрэгтэй: 🥇1-р байранд 3-р хорооны тамирчин Н.Ганбат
🥈2-р байранд 2-р хорооны тамирчин Ч.Лутаа
🥉3-р байранд 18-р хорооны тамирчин Л.Идэрхурц
Эмэгтэй: 🥇1-р байранд 8-р хорооны тамирчин Ц.Наранцацрал
🥈2-р байранд 19-р хорооны тамирчин Ш.Оюун
🥉3-р байранд 17-р хорооны тамирчин Р.Цэрэнчимэд
ДАРТСЫН ТЭМЦЭЭНД:
🥇1-р байранд Т.Энхбаяр засаг даргатай 21-р хорооны тамирчид
🥈2-р байранд М.Хосбаяр засаг даргатай 7-р хорооны тамирчид
🥉3-р байранд Г.Жаргалсайхан засаг даргатай 4-р хорооны тамирчид
ДААМЫН ТЭМЦЭЭНД:
Эрэгтэй: 🥇1-р байранд 34-р хорооны тамирчин Ж.Бямбажав
🥈2-р байранд 3-р хорооны тамирчин Р.Сум-Очир
🥉3-р байранд 32-р хорооны тамирчин Я.Хундагнай
Эмэгтэй: 🥇1-р байранд 14-р хорооны тамирчин С.Цэнд
🥈2-р байранд 30-р хорооны тамирчин Ж.Ганбаа
🥉3-р байранд 1-р хорооны тамирчин С.Байгалмаа нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Ж.Намнансүрэн даргатай Баянгол дүүргийн Ахмадын хорооны хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.