Мэдээ

Түүхэн замнал


БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРООНЫ ТҮҮХЭН ЛАВЛАХ

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1960 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/19 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод “Замчин” нийгэмлэг байгуулагдсан нь Баянгол дүүргийн Биеийн тамир,спортын хорооны анхны суурь тавигдсан түүхтэй. 1979 онд БТС-ын “Замчин” нийгэмлэгийг Октябрийн районы БТС-ын Хорооны харъяа “Замчин” клуб болгож даргаар нь Д.Дариймаа, Л.Цогт нар томилогдон ажиллаж байжээ. 1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ын 17 дугаар тогтоолоор Октябрийн районы Залуучууд спортын хороо, 1994 онд Нийслэлийн Засаг даргын А/54 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Биеийн тамир,спорт сургалтын Төв, БТС-ын Хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.1960 онд Улаанбаатар хотын зүтгүүрийн депод ажиллаж байсан Жамбалын Нямсүрэн “Замчин” нийгэмлэг байгуулах ажлыг анх санаачлан хөөцөлдсөний үр дүнд төмөр замчдын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёс зүйд суралцуулах үндэс суурь тавигдсан гэж үздэг билээ. Тэр үеэс  хойш дүүргийн  БТС-ын хорооны бүтэц, зохион  байгуулалт, орон тоо үйл ажиллагаа өөрчлөгдсөөр ирлээ. 1992 онд Ажилчин , Сүхбаатар , Найрамдал ,Октябрь гэсэн  4 районыг Ажилчин – Хан-Уул, Найрамдал – Баянзүрх, Октябрь – Баянгол дүүрэг нэртэйгээр өөрчилж,  Сүхбаатар, Баянгол  2 дүүргийг Сүхбаатарыг – Чингэлтэй, Баянголыг– Сонгино хайрхан дүүрэг  болгон хоёр  хуваасан.

-   1979 онд Октябрын районы АДХГЗ-ын дэргэдэх Биеийн тамир спорт хороо

-    1992  онд Октябрын районы АДХГЗ-ын дэргэдэх Залуучууд  спортын  хороо

1.            1994 оны Нийслэлийн Засаг даргын А/54 тоот захирамжаар Баянгол дүүргийн Биеийн тамир спорт сургалтын төв,

2.            2003 оны Нийслэлийн засаг даргын 12 дугаар сарын 31-ны өдрийн 313 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Биеийн тамир спорт хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тухайн үеийн ган замчин залуусын санаачлагаар байгуулагдсан бөхийн чөлөөт барилдаан, зуун буудалт даам, усан замын аялал, мотоспорт, ууланд авиралтын дугуйлан, спортын хамтлага,  нөхөрлөлийн хөдөлгөөн зэрэг нь олон нийтийг хамарч улс орон даяар ард иргэдийн дэмжлэгийг авсаар өдий хүрсэн. Тус нийгэмлэгт гавьяат

дасгалжуулагч А.Басхүү /чөлөөт бөх/, М.Дорж /цана/,  гавьяат тамирчин Л.Цэнд /тэшүүр/ зэрэг спортын үе үеийн алдартнууд ажиллаж ирсэн арвин баялаг түүхтэй.

Өнөөгийн Биеийн тамир, спортын хороо нь дарга, нийтийн биеийн тамир хариуцсан ахлах мэргэжилтэн,  спортын сургалт арга зүй хариуцсан мэргэжилтэн, дасгалжуулагч, нийтийн биеийн тамирын мэргэжилтэн, нягтлан бодогч, архив, бичиг хэргийн ажилтан, нярав гэсэн бүрэлдэнхүүтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн санаачлагаар “Баянгол Олимп” иргэдийн спортын анхдугаар их наадмыг 18-29, 31-ээс дээш гэсэн насны ангиллаар, спортын найман төрлөөр амжилттай зохион байгуулдаг сайхан уламжлал тогтоод байна. Мөн Баянгол дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 18-20 төрлөөр цэцэрлэг, сургууль, иргэдийн дунд зохион байгуулахаас гадна,  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийтийг хамарсан өргөн арга хэмжээ, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг дэмжин хөгжүүлж байгаа билээ. Мөн Олимпизмын хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Олимп” судлалын танхим байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулан ажилласнаас гадна Баянгол дүүргийн хороод, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудыг түшиглэсэн спортын 40 гаруй хамтлаг, нийтийн биеийн тамирын  ажлыг иргэдэд хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүр тогтмол явуулсны үр дүнд сорилд хамрагдсадын идэвх, оролцоо  нэмэгдэж, хөдөлгөөний хомсдол, зөв хооллолтын талаарх иргэдийн ойлголт эерэг хандлагатай болсон. 2015 оноос дүүргийн хороодын дөрвөн бүсэд “ХҮН БҮР ДАСГАЛ ХИЙЦГЭЭЕ, ХҮҮХЭД БҮР ТАМИРЧИН БОЛЦГООЁ” уриан дор “Бямба гараг өглөөний дасгал”-д иргэдийг хамруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

           Нийгэмлэг, Биеийн тамир,спортын хорооны даргаар ажилласан хүмүүс:

Ж.Нямсүрэн 1960-1969 он /Замчин нийгэмлэг нэртэйгээр /

Н.Дорж                1969-1971 он

А.Равсал             1971-1981 он

Б.Гунгаа              1981-1993 он /Октябрийн район/

Д.Энхжаргал      1994-1995 он /Баянгол дүүрэг БТСпорт, сургалтын төв/

Д.Сүрэнхорлоо   1995-1996 он

С.Ганболд           1996-2002 он

Ш.Бямбасүрэн    2002-2010 он /Баянгол дүүрэг БТСХороо/

Ц.Бямбасүрэн     2010-2013 он

           Б.Дамба               2013 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна.  

          Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны хамт олон Монгол Улсын Засгийн газар,  Нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Баянгол дүүргийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд эрхэлсэн ажлын үр дүнгээрээ бодит хувь нэмэр оруулан, идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж “Төрийн албаны шилдэг байгууллага”-аар шалгарч, өргөмжлөлөөр шагнуулсан.

Биеийн тамир, спорт хорооны авч байсан гавьяа, шагналууд

Д/д

Он

                          Шагналын нэр

1

2002

 2-р байр  өргөмжлөл  цом  БТСУХ, НБТСХ

2

2002

 Үндэсний спортын их наадамд хотод  1-р байр

3

2003

 Хүүхдийн спортын их наадамд хот, улсад  2-р байр

4

2003

 1-р байр  өргөмжлөл  цом

5

2004

 МБАТ-ний  11,  УБ хотын  9-р спартакиадад  2-рбайр

6

2004

 1-р  байр  өргөмжлөл  цом

7

2005

 1-р байр өргөмжлөл цом

8

2005

 МҮОХ-ны  ”Бөртэ  чоно ”  шагнал

9

2006

 Үндэсний  спортын  3 – р  их  наадамд  3-р  байр

10

2007

 Хүүхдийн спортын  3-р их  наадамд  2-р  байр

11

2008

 МБАТ-ний ХП спартакиадад   3-р байр

12

2009

 Нийслэлд 1- р байр өргөмжлөл

13

2010

 Улсад 3-р байр,

14.

2011

 Хүүхдийн спортын  4-р их  наадамд  улсад 5-р  байр, оны эцсийн үзүүлэлтээр  Нийслэлд 3-р байр,улсад -  3-р  байр

15.

2012

 МБАТ-ний  XIII спартакиадад  1-р  байр

16

2013

 Нийслэлд  1-р  байр

17

2014

 Нийслэлд  1-р  байр

18.

2015

 Монголын хүүхдийн спортын 5-р их наадамд 5-р байр, “Шилдэг дүүрэг”

19.

2017

 Нийслэлд 2-р байр

20.

2018

 “Дүүргийн шилдэг байгууллага”, “Нийслэлд 3-р байр”

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.