Мэдээ

Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ
Мэдээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлиг, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш,чанартай үйлчилгээг дүүргийн иргэдэд хүргэх замаар бие бялдрын чадвар, боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, спортоор тогтмол хичээллэдэг иргэнийг төрүүлэн гаргах эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

    Баянгол дүүргийнхээ иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхээр манай хамт олон ажиллаж байна.

  Спорт хэмээх эрхэм хүндтэй салбарын үе үеийн удирдлагууд болон нийт ажиллагсдадаа эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн:

Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.