Мэдээ

"Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" биеийн тамирын арга хэмжээний удирдамж батлагдлаа

"Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" биеийн тамирын арга хэмжээний удирдамж батлагдлаа
Спорт хороо

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооноос цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, иргэдийг биеийн тамирын энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэх, эрүүл амьдралын дадал хэвшилд сургахад зориулж “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” арга хэмжээ 2021 оны 03 дугаар сарын 15-28-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдана. Хүссэн хүн бүр нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран оролцох боломжтой.

Цахим гүйлтэд оролцогчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Strava” аппликейшныг ашиглана. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.