Мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН "УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК"-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тэмцээний ерөнхий шүүгчээр Аэробикийн техникийн хорооны дарга ОУ-н шүүгч Д.Түмэнтөгс, Улсын шүүгч ОУХМ Ш.Оюунчимэг, Улсын шүүгч ОУХМ Ж.Чулуунцэцэг нар ажилласан бөгөөд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа арга хэмжээг нээн үг хэлэн бяцхан тамирчдадаа амжилт хүсэн бэлэг гардуулан өглөө.
🥇1-р байрт М.Наранчимэг эрхлэгчтэй 114 дүгээр цэцэрлэг
🥈2-р байрт А.Баярмаа эрхлэгчтэй 57 дугаар цэцэрлэг
🥉3-р байрт Ц.Жавжмаа эрхлэгчтэй 86 дугаар цэцэрлэг
Тусгай байрт Н.Батнасан эрхлэгчтэй 95 дугаар цэцэрлэг
Тусгай байрт Г.Наранцэцэг эрхлэгчтэй 278 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан бяцхан тамирчдадаа амжилт хүсье👏👏👏
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.