Мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НЭРЭМЖИТ ХОНХТОЙ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд, Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн дунд Хонхтой бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Монголын Хонхтой бөмбөгийн холбоотой хамтран 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Эмэгтэй:
1-р байр Л.Шинэбаяр багийн ахлагчтай ЧД
2-р байр О.Ариунбайгаль багийн ахлагчтай СХД
3-р байр М.Батзул багийн ахлагчтай МБС
Эрэгтэй:
1-р байр Н.Цэрэнтогтох багийн ахлагчтай 116-р сургууль
2-р байр У.Чанцалтогтох багийн ахлагчтай МБС
3-р байр С.Алтангэрэл багийн ахлагчтай БГД
Багийн нэгдсэн дүнгээр:
1-р байр О.Ариунболд дасгалжуулагчтай ЧД
2-р байр Н.Анхбаяр дасгалжуулагчтай МБС
3-р байр Д.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай 116-р сургуулийн
баг тамирчид тус тус шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.