Мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ДААМЧИД АВАРГАЛЛАА

Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх даамын өсвөр үеийн шигшээ багийн Р. Манлай, Ц. Алтанхуяг дасгалжуулагчтай тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээн 2024 оны 1-р сарын 16-20-ны өдрүүдэд “Мандах” их сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймаг, дүүргийн 600 шахам өсвөрийн даамчид таван насны ангилалд өрсөлдөв.
Алтан медаль
7-8 нас. Хөвгүүд: Б.Алтан-Эрдэнэ (Эрин Эверест интернэйшнл)
14-16 нас. Охид: Б.Есүй (Монгени сургууль)
9-10 нас. Хөвгүүд: Д.Ангараг (141-р сургууль)
Мөнгөн медаль
9-10 нас. Охид: Г.Дэлгэрмаа (Оюут сургууль)
Хүрэл медаль
9-10 нас. Охид: Г.Цагаандархи (Монгени сургууль)
9-10 нас. Хөвгүүд: Н.Хангай (Монгени сургууль) тус тус байр эзэллэж Баянгол дүүргийн баг тамирчид 49 оноо авсан амжилтаар багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.