Мэдээ

БАЯНГОЛ 2024 ӨВЛИЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Баянгол 2024 өвлийн спортын арга хэмжээний нээлт боллоо. Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэд хүүхэд залуучуудыг өвлийн спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж дүүргийнхээ нутаг дэвсгэрт 13 р хороо, 18 р хороо, 30 р хорооны нутаг дэвсгэрт мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулан ажиллаж байна. ЕБС ийн сурагчид өвлийн амралтаараа эрүүл агаарт утасны хамаарлаас холдож чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нээж өгөхөд хамтран ажилласан Баянгол дүүргийн Засаг дарга Ө. Сумъяабаатар болон ЗДТГ, НХХ, ТНААХ, ХХҮХ Баянгол шинэ өргөө, 18 ,13, 30 р хорооны засаг даргын ажлын алба, мэргэжлийн спортын "Бяцхан билэгт хүү " ТББ ын хамт олондоо маш их баярлалаа. Өвлийн спортын арга хэмжээ нь дүүргийн төр захиргааны байгууллагууд, ЕБС, СӨББ , Эрүүл мэндийн салбарын, Иргэдийн цасны баяруудаар үргэлжлэн явагдах болно.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.