Мэдээ

"ОНЫ ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА"-ААР ШАЛГАРЛАА

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт 21-р зууны боловсролын салбарт шинэчлэлт хийх, насан туршийн боловсролыг хөгжүүлэн дэмжих зарчмуудыг тусгасан байдаг. 2023 онд байгууллагынхаа ажилтан албан хаагчдын Нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор Б.Гэрэлгуа даргатай Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн мэргэжлийн өндөр ур чадвартай найрсаг хамт олонтой хамтран ажиллаж дүүргийнхээ "Оны шилдэг суралцагч байгууллага"-аар шалгарлаа. Манай хамт олны хувьд хамгийн хүндтэй шагналуудын нэг байлаа. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.