Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам НӨХӨРЛӨЕ, ХӨГЖЬЕ, ХАМГААЛЪЯ гэсэн уриан дор Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр боллоо. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Олимп нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О. Баттулга, Баянхонгор аймгийн засаг дарга Д. Мөнхсайхан болон Баянхонгор аймгийн удирдлагууд мөн 21 аймаг 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороо газрын дарга нар оролцлоо.
Энэ жилийн хүүхдийн наадамд 21 аймаг, 9 дүүргийн нийт 5000 гаруй тамирчин 23 төрлөөр 10 хоногийн турш өрсөлдөх юм.
Энэхүү наадамд Баянгол дүүрэг чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг 5х5, сагсан бөмбөг 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, таеквондо, хөнгөн атлетик, даам нийт 19 төрлөөр 185 тамирчин 22 дасгалжуулагчийн хамтаар өрсөлдөж байгаа юм.
Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцож буй нийт баг тамирчид, багш дасгалжуулагчдадаа спортын өндөр амжилт хүсье.
НӨХӨРЛӨЕ, ХӨГЖЬЕ, ХАМГААЛЪЯ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.