Мэдээ

ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДАМД ОРОЛЦОХ НИЙТ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЭЖ, ДҮҮРГИЙН ТУГИЙГ ГАРДУУЛЛАА

Монголын хүүхдийн спортын VII их наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулагдана. Энэ наадамд Баянгол дүүргээс 185 тамирчин, 25 багш, дасгалжуулагч гээд нийт 210 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын 19 төрөлд өрсөлдөхөд бэлэн болоод байгаа юм.
Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцох нийт багш, дасгалжуулагч, баг тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, БГД болон дүүргийн Спорт хорооны Тугийг гардууллаа.
Баянгол дүүрэг нь 2023 оны Хүүхдийн спортын өвлийн VII наадамд спортын 5 төрлөөр 45 тамирчин өрсөлдөж 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Нийслэлийн хэмжээнд 1-р байр, улсын хэмжээнд 4-р байрт шалгарсан амжилттай оролцсон билээ.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДАМД ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ НИЙТ БАГ ТАМИРЧДАДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.