Мэдээ

Баянгол дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, ажилтан албан хаагчдын дундах алхалтын арга хэмжээг "Баянзүрхийн гүүр-Хар Усан" тохой чиглэлд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир спортын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Цаг гаргая” аян, Монголын Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд Баянгол дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, ажилтан албан хаагчдын дундах алхалтын арга хэмжээг Баянзүрхийн гүүр-Хар Усан тохой чиглэлд 30 байгууллагын 450 гаруй албан хаагчид хамрагдаж амжилттай зохион байгууллаа.
Аяга өрөх тэмцээнд
1-р байр 77-р цэцэрлэг
2-р байр 85-р цэцэрлэг
3-р байр 89-р цэцэрлэг
Дүрс эвлүүлэх тэмцээнд
1-р байр 133-р цэцэрлэг
2-р байр 89-р цэцэрлэг
3-р байр 47-р цэцэрлэг тус тус байр эзэллээ.
Хамт олноо манлайлан оролцсон
120-р цэцэрлэгийн эрхлэгч Т. Эрдэнэцэцэг
309-р цэцэрлэгийн эрхлэгч Э. Ариунаа
94-р цэцэрлэгийн эрхлэгч Б. Алтаннавч
242-р цэцэрлэгийн эрхлэгч Я. Мөнхтуяа
295-р цэцэрлэгийн эрхлэгч Б. Отгонпагма нартаа Биеийн тамир, спортын хорооноос талархал илэрхийлж 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Усан бассейнд үнэгүй явах эрхийн бичгээр урамшуулаж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.