Мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монголын Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын Улсын хорооноос санаачлан зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 3-н насны ангиллаар 6 сургуулийн 15-н баг тамирчид өрсөлдсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр Аеробик гимнастикийн ОУ-ын шүүгч ОУХМ Э.Мөнх-Оргил, Аэробик гимнастикийн ОУ-ын шүүгч, ОУХМ Б.Оюун, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш, магистр Ч.Мөнхбат нар ажиллаа.
Тэмцээнд: Бага насны ангилалд
🥇1-р байр С.Ганхуяг дасгалжуулагчтай Монгени цогцолбор сургууль
🥈2-р байр Л.Нарандэлгэр дасгалжуулагчтай 40-р сургууль
🥉3-р байр Ц.Гэрэлзул дасгалжуулагчтай 47-р сургууль
Дунд насны ангилалд:
🥇1-р байр Л.Нарандэлгэр дасгалжуулагчтай 40-р сургууль
🥈2-р байр Г.Уянга дасгалжуулагчтай ЭУЦС
🥉3-р байр С.Ганхуяг дасгалжуулагчтай Монгени цогцолбор сургууль
Ахлах насны ангилалд
🥇1-р байр С.Ганчимэг дасгалжуулагчтай ЭУЦС
🥈2-р байр Л.Нарандэлгэр дасгалжуулагчтай 40-р сургууль
🥉3-р байр С.Жаргал дасгалжуулагчтай ЭӨЦС
Багийн нэгдсэн дүнгээр:
🏆1-р байр Л.Нарандэлгэр дасгалжуулагчтай 40-р сургууль
🏆2-р байр С.Ганчимэг дасгалжуулагчтай ЭУЦС
🏆3-р байр С.Ганхуяг дасгалжуулагчтай Монгени цогцолбор сургууль
тус тус шалгарсан бөгөөд Нийслэлийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан 1,2,3-р байрын шагналт тамирчдадаа амжилт хүсье.👍👍👍
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.