Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монголын Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын Улсын хорооноос санаачлан зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 3-н насны ангиллаар 6 сургуулийн 15-н баг тамирчид өрсөлдсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр Аеробик гимнастикийн ОУ-ын шүүгч ОУХМ Э.Мөнх-Оргил, Аэробик гимнастикийн ОУ-ын шүүгч, ОУХМ Б.Оюун, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш, магистр Ч.Мөнхбат нар ажиллаа.
Тэмцээнд: Бага насны ангилалд



Дунд насны ангилалд:



Ахлах насны ангилалд



Багийн нэгдсэн дүнгээр:



тус тус шалгарсан бөгөөд Нийслэлийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан 1,2,3-р байрын шагналт тамирчдадаа амжилт хүсье.






Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.