Монголын Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд Баянгол дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аварга шалгаруулах тэмцээн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр, Ган шанд ХХК-ийн марктенгийн менежер Минжинсор, Болдмаа, Дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар, эцэг эхийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн. Тэмцээний ерөнхий шүүгчээр МГХ-ны ЕНБД ОУ-ын итгэмжлэгдсэн шүүгч ОУХМ Г. Ерөөлбат, МГХ-ны ТХ-ны дарга ОУ-ын итгэмждэгдсэн шүүгч, СМ Д.Түмэнтөгс, МГХ-ны итгэмжлэгдсэн улсын шүүгч ОУХМ Ж.Чулуунцэцэг нар ажиллаа.
Тэмцээнд:



Нийслэлийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан 157 дугаар цэцэрлэг, 57 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууддаа баяр хүргэе.





Ивээн тэтгэгч байгууллага:
Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид
“Ган шанд” ХХК-ийн “ВАТОS” брэндийн зайрмагын үйлдвэр
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.