Мэдээ

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас санаачлан явуулсан "Хүний хөгжил-Нийгмийн хөгжил" уриатай өдөрлөг 2023 оны 04 сарын 26-27ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд боллоо

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас санаачлан явуулсан "Хүний хөгжил-Нийгмийн хөгжил" уриатай өдөрлөг 2023 оны 04 сарын 26-27ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо байгууллагаа сурталчлан ажиллаа. Уг арга хэмжээний үеэр ширээний теннисний тэмцээн зохиож, Баянгол дүүргийн Ноён домбо шагайн харвааны клубын харваачид болох Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Б. Нямсүрэн, Монгол Улсын Мэргэн Ш. Мянганбаяр 2 ахмад харваачид маань хүүхэд залууст шагайн харваан спортыг сурталчилж нийт 250 гаруй хүмүүст үйлчиллээ. Арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг Даргын дэргэдэх таеквондо болон уран гимнастикийн өсвөрийн шигшээ багийн тамирчид спортоо иргэдэд сурталчлан үзүүлэх тоглолт хийлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.