Мэдээ

“Эерэг хандлага-Эрүүл нийгэм” , “Цаг гаргая” аяны хүрээнд “ШУГАМАН БҮЖИГТ ЦАГ ГАРГАЯ” аянд харьяа хэлтсийн албан хаагчид идэвхтэй хамрагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир спортын тухай хууль, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, “Цаг гаргая” аяны хүрээнд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо “ШУГАМАН БҮЖИГТ ЦАГ ГАРГАЯ” аян зарлаж Ч. Чойдог даргатай Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Д. Дэлгэрбат даргатай Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Б. Нарангэрэл засаг даргатай 8-р хороо, Д.Бат-Оргил засаг даргатай 23-р хорооны иргэд хамт олон хамрагдлаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, "Цаг гаргая" аяны хүрээнд дүүргийн харъяа хэлтсийн ажилтан албан хаагчдаас бие бялдарын түвшин тогтоох сорилын аяны хуваарийн дагуу Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хүүхэд, залуучуудын соёлын ордоны хамт олон хамрагдлаа.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.