Мэдээ

"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯНЫ ХҮРЭЭНД АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" аяны хүрээнд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ажилтан албан хаагч, дасгалжуулагчид "Харилцаа хандлагын тухай ойлголт" сэдвээр сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын багш М. Лосол удирдаж явууллаа.
Тус сургалтаас гарсан үр дүн:
1. Байгууллагын ажилтан албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг өндөр түвшинд баримтлан ажиллах;
2. Байгууллагад явагдаж байгаа секц, дугуйлан, өсвөрийн шигшээ багийн багш дасгалжуулагч-шавьдаа, шавь-багшдаа мэхийн ёслох тамирчины ёс зүй дэг журмыг чандлан баримтлах;
3. Спорт зааланд зохион байгуулагдаж байгаа ямарч төрлийн тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчид бие биеэндээ эерэг хандлагатай, хүндэтгэлтэй хандаж байхаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дүүргийн Насан туршийн боловсролын хамт олондоо баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье👏👍💯

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.