Мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, “Цаг гаргая” аянд Баянголчууд бид нэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир спортын тухай хууль, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, “Цаг гаргая” аянд Баянголчууд бид нэгдэж байна.
Зорилго 1.”Цаг гаргая” аян нь Идэвхтэй хөдөлгөөн, Эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамираар хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчинг нэмэгдүүлэхэд оршино.
Зорилго 2. “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян нь Биеийн тамирын салбарын ажиллагсад, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдийн ёс зүй, соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх, нийтийг хамарсан спортын үйл ажиллагаагаар дамжуулан спортын салбарын нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд оршино.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.