“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ”аяны хүрээнд Монголын Суугаа Волейболын холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Суугаа волейболын нээлттэй тэмцээнийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар дунд сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тус тэмцээнд 4 дүүргийн 30 тамирчин оролцсон бөгөөд М.Март багийн ахлагчтай Баянгол дүүргийн баг тамирчид ур чадвараараа шалгаран тэргүүн байр эзэллээ.
Суугаа волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй цаг заваа зориулж идэвхтэй оролцсон нийт тамирчдадаа баярлалаа.
Цаашдын уралдаан тэмцээнд нь өдөр амжилтыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.