Мэдээ

Уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн  Улсын аварга шалгаруулах тэмцээн
Спорт хороо


     Уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 01 дүгээр сарын 13,15-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Мөсөн өргөө Спортын ордон хоёр өдрийн турш үргэлжлэн явагдаж амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 12 байгууллагын 223 тамирчид баг болон ганцаарчилсан төрлөөр авхаалж самбаагаа сорьсон сайхан тэмцээн боллоо.
Тэмцээнд Баянгол дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг тамирчдаас нийт ганцаарчилсан болон багийн төрөлд 33 тамирчид оролцож ур чадвараа сорьж байгууллагын дүнгээр багийн төрөлд 2-байр мөнгөн медаль, Ганцаарчилсан төрөлд 3-р байр хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнээс Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Азийн наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах хариуцлагатай тэмцээн болж Баянгол дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдаас Н.Анужин Г.Гүнчинмаа, Э.Лхагвацэцэг нар шалгарлаа. Нийт тэмцээнд оролцсон тамирчид болон бэлгэсэн Б.Болормаа багшдаа халуун баяр хүргэе.


Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.