Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VIII наадмын нээлтийн ёслол өнөөдөр Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд боллоо.
Нээлтийн ёслолд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга мөн 21 аймаг 9 дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын дарга нар оролцлоо.
Тус тэмцээнд Баянгол дүүргээс
- Мөсөн сурын харвааны төрөлд Уламжлалт сурын харвааны ОУХМ, Үндэсний сурын харвааны Спортын Мастер Д. Эрдэнэзуу ахлагчтай 12 тамирчин
- Мөсөн шагайн харвааны төрөлд МУҮДМ Д.Ууганбаяр ахлагчтай 6 тамирчин оролцож байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.