Баянгол дүүргийн засаг дарга Ө. Сумъяабаатар дүүргийн өсвөрийн шигшээ 14 багийн багш дасгалжуулагчтай өнөөдөр уулзлаа.
Уулзалтын үеэр хүүхэд, залуусыг спортод дуртай болгох, хичээллэхэд шигшээ багийн багш, дасгалжуулагчид болон дүүрэг орон нутгийн зүгээс юун дээр анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа.
ИНГЭХДЭЭ:

Дүүргийн зүгээс өсвөрийн шигшээ багийн багш, тамирчдыг дэмжсээр ирсэн. Цаашид ч дэмжиж ажиллана. Энэ хамтын ажиллагааны хүрээнд бас нэг зүйл хүсэж байгаа нь шигшээ багийн багш, дасгалжуулагчид ганц шигшээгийнхэн гэлгүйгээр дүүргийн ЕБС-д сурч буй 62.000 хүүхдийг спортоор хичээллэх, дуртай болгоход өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, хамтарч ажиллах, дүүргийн хүүхэд залуусыг өргөнөөр хамруулсан Дүүргийн нэрэмжит тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахад дэмжиж, хамтарч ажиллах зэрэг тодорхой саналуудаа хэллээ.

Улмаар шигшээ багийн багш, дасгалжуулагчид саналуудыг дэмжиж дүүргийн БТСХ-той хамтран хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тэмцээн уралдааныг зохион байгуулах календарчилсан төлөвлөгөө гаргаж танилцуулах, эргээд саналуудаа нэгтгэж ярилцахаар боллоо.

Түүнчлэн дүүрэг орон нутгийн зүгээс хүүхэд залуусыг спортод дуртай болгох, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.



Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.