Мэдээ

Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 2025 оноо амжилттай үдлээ.

Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 2025 оноо амжилттай үдлээ.
Спорт хороо
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь өнгөрч буй 2025 онд Төрөөс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, Дүүргийн засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мөн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ажиллаж БТСУХ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээгээр 21 аймаг 9 дүүргээс 97,9 хувийн үнэлгээгээр 1-р байр, Нийслэлийн 9 дүүргийн биеийн тамир спортын хороодын үйл ажиллагааны дүнгээр БҮРЭН ХАНГАЛТТАЙ үнэлгээтэй 1-р байр /ХОШОЙ АВАРГА/ эзэлж үр бүтээлтэй ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоолтой
🏆"Монголын Бүх ард түмний зуны XVI наадамд 21 аймаг 9 дүүргээс 2-р байр
🏆"Монголын Бүх ард түмний зуны XVI наадамд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлд 21 аймаг 9 дүүргээс 1-р байр
🏆"Монголын Хүүхдийн спортын зуны VIII наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлд 21 аймаг 9 дүүргээс 1-р байр

✅2025 онд Спорт, нийтийн биеийн тамирын 71 арга хэмжээ
✅Онцлох ажлууд

🏆 Дүүргийн 60 жилийн ойн хүрээнд Төр захиргааны ажилтан албан хаагчдын дундах 5 төрөлт тэмцээн 13 багийн 560 ажилтан албан хаагч
🏆Дүүргийн Бүсчилсэн хөгжлийн Иргэдийн спортын наадамд нийт 34 хорооны 816 иргэнийг 7 төрлөөр
🏆Дүүргийн 60 жилийн ойн хүрээнд 18-30 насны Иргэдийн спортын анхдугаар наадамд нийт 34 хорооны 1062 иргэнийг 5 төрлөөр
🏆 Дүүргийн 60 жилийн ойн хүчит чансаа өндөр 128 бөхийн барилдаан

- Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг нь: 
🏆 Олон улсын тэмцээнээс 18 алт, 29 мөнгө, 27 хүрэл
🏆 Улсын чанартай тэмцээнээс 24 алт, 16 мөнгө, 40 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон
2025 онд Баянгол дүүргийн, Биеийн тамир спортын хороо нийт 9 төрлөөр 
- Усан спорт
- 100 буудалт даам
- Жүдо бөх
- Чөлөөт бөх
- Сагсан бөмбөг
- Волейбол 
- Бокс
- Уран гимнастик 
- Аэробик гимнастик секц дугуйлан хичээллүүлж нийт 700 гаруй хүүхдүүд хамрагдаж байна.
Баянгол дүүргийн албан байгууллага, иргэддээ ирж буй 2026 ондоо спорт, ажил, амжилтын олз омгоор дүүрэн байж, хүсэл бүхэн нь биелсэн он байх болтугай

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.