Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам анх удаа орон нутагт буюу Баянхонгор аймагт үндсэн 17 төрөл , Улаанбаатар хотод үндсэн 3 төрөл, ХБИ 8 төрөл 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж Ө. Сумъяабаатар засаг даргатай, Г. Батбаяр Биеийн тамир, спортын хорооны даргатай БАЯНГОЛ дүүрэг
ҮНДСЭН СПОРТЫН 13 ТӨРӨЛД

Таеквондо 7 алтан медаль, 1 мөнгө медаль, 1 хүрэл медаль, багийн дүнгээр 1-р байр

Хүндийн өргөлт 6 алтан медаль, 2 мөнгө медаль, 3 хүрэл медаль, багийн дүнгээр 1-р байр

Бүжгийн спорт 2 алтан медаль, 2 хүрэл медаль, багийн дүнгээр 1-р байр

Урансайхны гимнастик 1 хүрэл медаль

Самбо бөх 2 хүрэл медаль

Чөлөөт бөх 3 алтан медаль, 3 мөнгө медаль, 1 хүрэл медаль, багийн дүнгээр 1-р байр

100 буудалт даам 1 алтан медаль, 1 мөнгөн медаль, багийн дүнгээр 1-р байр

Ширээний теннис 1 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль багийн дүнгээр 3-р байр

Шатар 1 хүрэл медаль

Жүдо бөх 3 мөнгөн медаль

Бокс 1 хүрэл медаль

Пауэрлифтинг тусгай 5-р байр

Дугуй тусгай 4-р байр тус тус хүртэж

Багийн нэгдсэн дүнгээр ХОЁРДУГААР байр
ХБИ-Н 7 СПОРТЫН ТӨРӨЛД

Пара хөнгөн атлетик 8 алтан медаль, 11 мөнгө медаль, 6 хүрэл медаль, багийн дүнгээр 1-р байр

Паражүдо 1 алтан медаль, 2 хүрэл медаль

Дифлимп шатар 1 алтан медаль

Дифлимп волейбол 1 алтан медаль

Тусгай хөнгөн атлетик 1 алтан медаль, 1 хүрэл медаль

Тусгай бочи тусгай байр тус тус хүртэж

Багийн нэгдсэн дүнгээр НЭГДҮГЭЭР байр эзэлсэн амжилттай оролцлоо.
Тамирчдыг дэмжин ажиллаж буй Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид та бүхэнд талархал илэрхийлье
Баянгол дүүргийнхээ нэрийн өмнөөс оролцсон нийт тамирчдадаа баярлалаа. Баянгол дүүргийн БТСХ-ныхоо атгасан гар шиг цул амжилтын эзэн хамт олондоо талархаж байна. Та бүхэндээ өөдөө хийморьтой, өндөр их амжилтын эзэд байж, үргэлжид ялалтын цуурай татуулан алдрын тэнгэрт мандаж явахын ерөөл өргөе. Биеийн тамир, спорт мандтугай!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.